The sky is the limit with our catering
“Блүфин” ХХК нь 2013 онд Bluefin The Steakhouse ресторанаар үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын ресторан, нийтийн хоолны салбарт дээд зэрэглэлийн стейк ресторан, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлсэн. Улмаар Bluefin Cuisine d’Art, Bluefin Sushi Bar, Bluefin Le Bistro зэрэг ресторануудаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ресторан, катеринг, эвент үйлчилгээний салбарт тогтвортой хөгжиж байна.
Бид байгуулагдсан цагаасаа катерингийн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, өөрийн ресторануудаас гадна харилцагчийн хүссэн байршилд зөөврийн болон томоохон арга хэмжээний катерингийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж ирсэн. 2018 оноос Zaisan Hill Complex, 2022 оноос Ori Studios, 2026 оноос MPM Event Hall-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, катерингийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, эдгээр эвент танхимуудаар дамжуулан нийт 50,000 гаруй зочинд үйлчилсэн туршлагатай.
2015 оноос хойш Улаанбаатар хот болон орон нутагт Элчин сайдын яамд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, банк, томоохон компани, байгууллагуудын 200–4,000 хүртэлх зочинтой олон улсын болон үндэсний хэмжээний арга хэмжээ, хүлээн авалт, форум, баярын катеринг үйлчилгээг амжилттай зохион байгуулж ирсэн.
Тухайлбал, ASEM-ийн арга хэмжээ, НҮБ-ын ойн болон хүндэтгэлийн арга хэмжээнүүд, АНУ, Австрали, Канад, Герман, Их Британи, Францын дипломат төлөөлөгчийн газруудын баярын хүлээн авалтууд, мөн Голомт банк, ХААН Банк, ХасБанк, МИАТ, Unitel Group зэрэг томоохон байгууллагуудын арга хэмжээнд катерингийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсэн туршлагатай.
Өнөөдөр Блүфин ХХК нь 10 гаруй жилийн туршлага, мэргэжлийн баг, тогтсон үйлчилгээний стандартдаа тулгуурлан ресторан, катеринг, эвент үйлчилгээний салбарт найдвартай, чанартай үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

