Global Taste, Local Soul
“Redfin Seafood & Grill lounge”- ийг 2025 онд нээсэн. Хотын төв цэгт, хамгийн сүүлийн үеийн тайз, лед дэлгэц бүхий орчин үеийн интерьер дизайны шийдэлтэй, япон болон явроп хэв маягийг агуулсан тохижилт бүхий ресторан лоунж юм.
Бид нэг дор сууж үйлчлүүлэхэд 100 хүртэлх / босоо, хүлээн авалт 200 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай., VIP өрөө нь 10 хүртэлх зочид хүлээн авах боломжтой хоёр өөр онцлог бүхий тохижилттой бөгөөд тамхины өрөөг тус бүрд нь шийдэж өгсөн.
Redfin Restaurant Lounge нь Блүфин компанийн шинэ салбар бөгөөд тус компани нь Монгол Улсад ресторан, катеринг, эвент арга хэмжээний үйлчилгээ чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд жилд ойролцоогоор давхардсан тоогоор 10,000 гаруй дотоод болон гадаад зочид төлөөлөгчдөд үйлчилж олон удаагийн томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн.
“Redfin Seafood & Grill lounge” нь Япон болон европ хоолны өргөн сонголт бүхий далайн гаралтай хүнс ашигласан бүтээгдэхүүн болон олон төрлийн стейкээр үйлчилдэг. Тухайлбал Мацүсака вагюү (Matsusaka Wagyu) нь дэлхийд хамгийн тансаг, хамгийн үнэтэй, нарийн гантигласан буюу махан доторх өөх тор мэт жигд тархсан аманд ороод шууд хайлдаг бүтэцтэй стейк, “Үмами” амттай Томахавк стейк, Dry-Age Beef Ribeye стейк гэх мэт олон төрлийн сонголттыг бид танд санал
Бид өөрийн махны үйлдвэрт Dry-Age Beef Ribeye стейкыг 28 хоногийн туршид хуурай сэврээлтийн аргаар бэлтгэн ашигтай бактери болон амтыг хүчтэй болгож бүхэлээр нь шууд Firenace брендийн зууханд шаралт хийхийн сацуу алимын болон интоорын модноос гаргаж авсан зомголоор утаж төгс амт үнэрийг бий болгодогоороо онцлог юм.



VIP ӨРӨӨНҮҮД
