The sky is the limit with our catering

Танилцуулга 

Блүфин Катеринг Сервис ХХК
нь 2018 оны 2 дугаар сараас эхлэн “Баян Айраг Эксплорейшн” ХХК-ийн “Алтан Толгой” төслийн уурхайн хотхонд 350 - 400 хүнийг хамарсан иж бүрэн катеринг үйлчилгээг тогтмол үзүүлсэн. 


Бид уурхайн хотхонд байрлан ажиллаж буй ажилтнууд болон өдрийн ээлжийн ажилчдад хоолны заал болон хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан өдөр тутмын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хүргэдэг. Хоолны цэсийг уурхайн ажилчдын ажлын онцлог, өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, өдөр бүр гурван удаагийн халуун хоол болон ундаагаар үйлчилдэг.

Төслийн хүний нөөцийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн ажлын байрыг дэмжихэд онцгой анхаарч, ажиллах хүчний дийлэнх хэсгийг орон нутгаас бүрдүүлэн, Улаанбаатар хотоос мэргэжлийн, туршлагатай ажилтнуудаар багаа бэхжүүлэн ажилладаг.

Үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулах зорилгоор уурхайн хотхоны үйлчлүүлэгчдийн дунд сар бүр сэтгэл ханамжийн судалгаа зохион байгуулж, үр дүнд нь нийт үйлчлүүлэгчдийн 87% нь үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Блүфин Катеринг Сервис ХХК нь чанар, найдвартай ажиллагаа, мэргэжлийн үйлчилгээний стандартыг эрхэмлэн, нийтийн хоол үйлдвэрлэл болон катерингийн салбарт тэргүүлэгч үйлчилгээ үзүүлэгчдийн нэгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бусад