Japanese Restaurant
Танилцуулга
Bluefin Sushi Bar ресторан нь 2015 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд Япон хэв маягийн сүши, сашими болон далайн гаралтай бүтээгдэхүүнээр төрөлжсөн ресторан юм.

Меню нь уламжлалт сүши, сашимигаас эхлээд орчин үеийн ролл, төрөл бүрийн сет меню хүртэл өргөн сонголттой. Туна, яргай загас, сам хорхой зэрэг чанартай далайн гаралтай түүхий эдийг түлхүү ашиглан бүтээгдэхүүний шинэлэг байдал, амт чанарт онцгой анхаардаг.
Тус рестораны нэг онцлог нь fusion хэв маяг бөгөөд Япон хоолны уламжлалт арга технологийг барууны амт, соус болон орчин үеийн шийдэлтэй хослуулан өвөрмөц хоол, амтыг бий болгодог.

Bluefin Sushi Bar нь тухлан сууж хооллохоос гадна түргэн захиалга болон сет менюгээр захиалан авахад тохиромжтой. Lounge & bar хэв маягийн тав тухтай, орчин үеийн уур амьсгал нь найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, ажил хэргийн уулзалт хийх зэрэг төрөл бүрийн хэрэгцээнд тохирсон орчныг бүрдүүлдэг.
