Шинэ үйлдвэрийн төсөл

Бид Монгол орны нөхөн сэргээгдэх баялаг болох мал аж ахуйн түүхий эдийг, засгийн эргэлтэд оруулж, шинэ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хүнсний эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэх цаашлаад гадаад зах зээлд гаргахаар зорин ажиллаж байна.

 Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвөөс 8.5 км зайд Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 1.3 га талбай дээр олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн мах боловсруулах үйлдвэр байгуулах, түүнийг дэмжин ажиллах мал тэжээх, мал төхөөрөх үйлдвэр бүхий нэмүү өртгийн сүлжээ байгуулах цогц төсөл юм. 

 Цаашид бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх зорилтын хүрээнд жилд 5280 тонн, өдөрт 20 тонн мах боловсруулах хүчин чадалтай, 10,032 м2 бүхий талбайд олон улсын GMP стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэн 2026 оны 1-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.