Хоолыг бид урлана
“Блүфин Катеринг” ХХК нь 2021 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 500 гаруй ажилтантайгаар “Оюу Толгой” төслийн талбайд нийтийн хоол үйлдвэрлэл, катерингийн үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үзүүлж байна.
Бид өдөр бүр 17,000 орчим уурхайчинд 25 гаруй улсын хоолны соёлыг шингээсэн 450+ нэр төрлийн үндсэн хоол, 120 төрлийн салад, 120 төрлийн нарийн боов, амттан бүхий өргөн сонголттой цэсээр үйлчилдэг. Мөн 6,000 гаруй ажилтанд зориулсан савласан халуун, хүйтэн хоол, эко, веган, вежитериан болон фитнес хоол үйлдвэрлэхийн зэрэгцээ гүний уурхайн ажилтнуудад зориулсан тусгай зөөврийн халуун хоолны үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд 5 сумын 34 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, нийт 61.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээр 109 гаруй шууд бус ажлын байрыг дэмжин бий болгосон.
“Блүфин Катеринг” ХХК нь аюулгүй, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэл, тогтвортой үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажилладаг бөгөөд Монгол Улсын “ТОП 100” аж ахуйн нэгжээр 2023, 2024 онуудад дараалан шалгарч, салбарын тэргүүлэгч, нийгмийн хариуцлагатай компанийн байр сууриа бататган ажиллаж байна.
