Мэдээ, мэдээлэл

Бид юу хийж байна?

Шинэ мэдээлэл

Орон нутгийн ЖДҮ-г дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

Манай компани орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тортилло гурил үйлдвэрлэх шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн  худалдан авч, шинэ бүтээгдэхүүн болох “Элдэвтэй гурил”-ыг зах зээлд нэвтрүүлэхэд технологийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай зах зээлд нэвтрүүлсэн.


Тус бүтээгдэхүүн нь өнөөдөр манай байгууллагад тогтмол нийлүүлэгдэж, Оюу Толгой төслийн талбайд ажиллаж буй уурхайчдад хүнсний стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Мөн орон нутгийн жижиг дэлгүүрүүд болон супермаркетуудаар худалдаалагдаж эхлээд байна.

Даланзадгад хотын Политехникийн коллежийн багш, оюутнууд манай компаний үйл…

Ирээдүйн мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй өдөр өнгөрлөө. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Политехникийн коллежийн Тогоочийн ангийн 16 багш,оюутанаас бүрдсэн баг зочлон,…

Дэлгэрэнгүй

"Блүфин катеринг" ХХК Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжээр…

  "Блүфин катеринг" ХХК Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжээр хоёр жил дараалан шалгарлаа. Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх…

Дэлгэрэнгүй

“Сиберри фарм продактс” компани Монголд үйл ажиллагаагаа эхлэв

Дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог “Сиберри фарм продактс” компани Монголд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч монгол хүнд хэрэгтэй, эрүүл аз жаргалтай амьдрах боломжийг олгосон олон…

Дэлгэрэнгүй