Restaurant & Coffee Lounge
Танилцуулга
Bluefin Cuisine d'Art ресторан нь 2014 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Итали, Европ, Япон хэв маягийг хослуулсан менюгээр үйлчилдэг ба нэг дор 120 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадал бүхий модерн классик хэв маягийн тохижилттой.

Fine dining формат – паста, стейк, сүши зэрэг олон улсын хоолыг өндөр зэрэглэлийн байдлаар санал болгодог. Fusion буюу холимог гал тогоо – европ (паста, стейк), япон элемент (сүши) хосолсон менютэй. Түүнчлэн тус ресторан нь Монголын Урчуудын Эвлэлийн хорооны байранд байрладаг бөгөөд Монголын сор болсон уран зураачдын зургаар ханаа чимж, ирсэн зочин үйлчлүүлэгчдэд таалагдсан зургаа худалдан авах боломжийг олгодогоороо онцлог юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хотын төвийн корпорэйт орчны зочдын байнгын үйлчүүлдэг газруудын нэг болсон бөгөөд гадаадын зочид ч олноор үйлчлүүлдэг болсон.

Үхрийн цул махан стейк, өвөрмөц зөөлөн ногоо болон тусгай амтлагчтай пицца, уламжлалт биш орчин үеийн сүши зэрэг нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авдаг.
