Call of the Wild!
Блүфин Тур ХХК нь тансаг зэрэглэлийн Глампинг / Glamping - гайхалтай, үзэсгэлэнтэй байгальд тав тухтай, тансаг аялах / хээрийн катеринг үйлчилгээг гадаад, дотоодын аялагчдад үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.
Байгалийн гоо үзэсгэлэнг тансаг зэрэглэлийн тав тухтай хослуулж, зочдод энгийн зүйлээс өвөрмөц, мартагдашгүй мэдрэмж төрүүлж, дурсамж бүтээх аялал амралтыг санал болгодогоороо онцлог юм. Бид байгаль орчинд нөлөөлөхгүйгээр тав тухтай аялаж амрах боломжтой гэдэгт итгэдэг. Үйлчлүүлэгчиддээ байгалийн тансаглалыг хамгийн тав тухтай байдлаар мэдрүүлэхийг эрхэмлэн, тав тухтай хээрийн аяллыг чанарын өндөр түвшинд доорх байдлаар төгөлдөршүүлэхээр зорин ажиллаж байна.
• Байршуулах хэрэгслийн хамгийн тав тухтай шийдэл болон глампингийг үйлчлүүлэгчийнхээ хүссэн газар байгуулах.
• Өндөр зэрэглэлийн ресторануудад үйлчилдэг менюгээр хээрийн отогт тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аялалын машин болон мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэйгээр хээрийн гоурмет төрлийн катерингийн үйлчилгээг үзүүлэх
Хээрийн катеринг дараах төрлөөр үзүүлнэ.
• Гоурмет дайнинг: Өндөр зэрэглэлийн, нарийн хийц, өвөрмөц орц, чимэглэл бүхий шилдэг тогооч нарын урласан хоолны үйлчилгээ.
• Буфет дайнинг: Зөөврийн гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан, амт, үнэр, харагдах байдалд өндөр стандартын олон сонголт бүхий хоолны үйлчилгээ
Бид бүх салбар нэгжийн үйл ажиллагаа үйлчилгээнд холбогдох стандарт шаардлага мөрдлөгө болгон ажиллаж холбогдох зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг тухай бүр нь шинэчлэн авч хяналт шалгалтаар эрсдэлгүй үнэлгээгээр үнэлэгдэж байна.


