Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.
Манай компани орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тортилло гурил үйлдвэрлэх шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн худалдан авч, шинэ бүтээгдэхүүн болох “Элдэвтэй гурил”-ыг зах зээлд нэвтрүүлэхэд технологийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай зах зээлд нэвтрүүлсэн.
Тус бүтээгдэхүүн нь өнөөдөр манай байгууллагад тогтмол нийлүүлэгдэж, Оюу Толгой төслийн талбайд ажиллаж буй уурхайчдад хүнсний стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Мөн орон нутгийн жижиг дэлгүүрүүд болон супермаркетуудаар худалдаалагдаж эхлээд байна.