Мэдээ, мэдээлэл

Бид юу хийж байна?

Шинэ мэдээлэл

Орон нутгийн ЖДҮ-г дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

Манай компани орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тортилло гурил үйлдвэрлэх шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн  худалдан авч, шинэ бүтээгдэхүүн болох “Элдэвтэй гурил”-ыг зах зээлд нэвтрүүлэхэд технологийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай зах зээлд нэвтрүүлсэн.


Тус бүтээгдэхүүн нь өнөөдөр манай байгууллагад тогтмол нийлүүлэгдэж, Оюу Толгой төслийн талбайд ажиллаж буй уурхайчдад хүнсний стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Мөн орон нутгийн жижиг дэлгүүрүүд болон супермаркетуудаар худалдаалагдаж эхлээд байна.

CU конвиниенс дэлгүүр Блүфин ресторан хамтран пицца хүргэлтийн үйлчилгээ…

Улаанбаатар хотод хамгийн олон салбар дэлгүүртэй, хэрэглэгчдэд хамгийн ойроос бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилладаг CU конвиниенс дэлгүүр 3 жилийн ойн хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр…

Дэлгэрэнгүй

Гурван сүлжээ ресторантай болоод байгаа нь зөвхөн эхлэл...

Байгуулагдаад хоёрхон жилийн дотор хотын А зэрэглэлийн бүсэд 3 сүлжээ ресторанаа байгуулж чадсан "Bluefin" компанийн захирал П.Ганбатыг энэ удаагийн "VIP зочин" буландаа урьж, сонирхолтой яриа…

Дэлгэрэнгүй