Мэдээ, мэдээлэл дэлгэрэнгүй
Дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог “Сиберри фарм продактс” компани Монголд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч монгол хүнд хэрэгтэй, эрүүл аз жаргалтай амьдрах боломжийг олгосон олон ажил хийсээр байгаа билээ.
Түүний нэг нь эрүүл зөв хооллолтын меню юм. Хүн эрүүл мэнддээ анхаарч, техникийн дэвшлээр бүтсэн аппрат ашиглаж, мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрт таарсан зөв сонголт хийсэн ч таны эд эсийг тэжээгч хоол хүнсээ өөрчлөхгүйгээр эрүүл байх боломжгүй гэдгийг дэлхийн эрдэмтэн, судлаачид нотолсоор, баталсаар байгаа юм. Тиймээс хүнийг гаднаас нь эмчилж, эрүүл аз жаргалтай, урт удаан амьдрах боломж олгохоос гадна дотроос нь эмчилж, зөв хооллолтыг хэвшүүлэх нь зөв амьдралын нэгээхэн хэсэг юм. Тиймээс “Сиберри фарм продактс” компанийнхан Bluefin рестораны чадварлаг хамт олонтой хамтарч эрүүл зөв хооллолтын менюны нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээнд “Сиберри фарм продактс” компанийн ТУЗ-ийн дарга Дональд Сигл, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Хира Дигпал, “Блүфин” ХХК-ийн захирал П.Ганбат болон олны танил зочид хүрэлцэн ирсэн юм.
2016-08-19

