CU конвиниенс дэлгүүр Блүфин ресторан хамтран пицца хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Мэдээ, мэдээлэл дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод хамгийн олон салбар дэлгүүртэй, хэрэглэгчдэд хамгийн ойроос бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилладаг CU конвиниенс дэлгүүр 3 жилийн ойн хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьж байна. 

Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тэргүүлэгч, хэрэглэгчдийн үйлчлүүлэх дуртай Блүфин рестораны үүсгэн байгуулагч, ахлах тогооч Ганбатын олон жилийн туршлага, шинэлэг орц жороор бэлтгэсэн зөвхөн ресторанд л амтлах боломжтой амтат пиццаг CU-н салбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Их хотын түгжрэл ачааллаас үүдэн хоол хүргэлтийн үйлчилгээ тэр дундаа пицца хүргэлтийн хугацаа 60-90 минут байдаг бол CU-н пицца хүргэлт нь 140 салбар дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдэд ердөө 30 минутын дотор ХАЛУУНААР хүргэгдэн очих онцлогтой. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд CU-н 6 салбар дэлгүүрээр 3 нэр төрлийн пицца худалдаалагдаж хүргэлтийн бүсэд нэвтэрч эхэлсэн бөгөөд ирэх 11-р сараас CU-ийн бүх салбарт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

2021 оны 8 сарын 27



Бусад мэдээ

Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр…

     “Ийст энд Вест Фүүдс” ХХК нь мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар…

Дэлгэрэнгүй

Орон нутгийн ЖДҮ-г дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Манай компани орон нутгийн жижиг,…

Дэлгэрэнгүй

Даланзадгад хотын Политехникийн коллежийн багш, оюутнууд манай компаний үйл…

Ирээдүйн мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй өдөр өнгөрлөө. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Политехникийн коллежийн Тогоочийн ангийн 16 багш,оюутанаас бүрдсэн баг зочлон,…

Дэлгэрэнгүй