БЛҮФИН ГРУПП – БИДНИЙ АМЖИЛТ, БИДНИЙ БАХАРХАЛ

Мэдээ, мэдээлэл дэлгэрэнгүй

Блүфин Группийн хамт олноос эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах удирдлага, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд болон салбарын шагналаар шагнууллаа.

- Блүфин ХХК-н Гүйцэтгэх захирал Б.Уянга – “Алтан гадас” одон
- Блүфин Групп ХХК-н Ерөнхий нягтлан бодогч Г.Амарзаяа – “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”
- Блүфин Групп ХХК-н Чанар, эрүүл ахуйн албаны дарга Б.Хулан – “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”
- Блүфин Групп ХХК-н Үйлдвэрлэлийн албаны менежер Л.Үлэмж – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”
- Блүфин ХХК-н Ахлах тогооч Т.Батбаяр – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”

     
Мөн Блүфин Групп нь 2026 оны 08 дугаар сарын 17-24 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) олон улсын томоохон арга хэмжээний VIP танхим болон Food Court-ийн хоол үйлдвэрлэл, катерингийн үйлчилгээг хариуцан ажиллаж, Монголын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын ур чадвар, чанар, стандартыг олон улсын тавцанд харуулахад өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан билээ. 

 

Энэхүү амжилт бол бидний хамтын хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварын илэрхийлэл юм.

Шагнал хүртсэн эрхэм ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

БИДНИЙ БАХАРХАЛ. БИДНИЙ ХАМТ ОЛОН. БИДНИЙ АМЖИЛТ.
Бусад мэдээ

Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр…

     “Ийст энд Вест Фүүдс” ХХК нь мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар…

Дэлгэрэнгүй

Орон нутгийн ЖДҮ-г дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ

Манай нийлүүлэгч болох “Ханбогд Органик Хүнс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Манай компани орон нутгийн жижиг,…

Дэлгэрэнгүй

Даланзадгад хотын Политехникийн коллежийн багш, оюутнууд манай компаний үйл…

Ирээдүйн мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй өдөр өнгөрлөө. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Политехникийн коллежийн Тогоочийн ангийн 16 багш,оюутанаас бүрдсэн баг зочлон,…

Дэлгэрэнгүй